Wednesday, May 15, 2013

ХБШЗ-нд хэсэгчилсэн засварын ажил хийлээ.

Доной нисэх буудлын Хөөрч буух шороон зурвас нь 2005 оноос хойш их болон урсгал засвар хийгдээгүйн улмаас зурвасны өнгө үеийн нягтарсан шороон үе суларч,онгоцны үлээлт, байгалийн салхинд хийсэн арилж, суурь чулуун үедээ хүрч агаарын хөлгийг хүлээн авахад  хүндрэлтэй болж, АТШ-г үл хангах хэмжээнд хүрсэн. Аэродромын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангахад өөрсдийн нөөц бололцоог дайчлан ажиллаж нийт 380м3 шороог суурь чулуу ил гарсан хэсэгт асгаж, автогрейдрээр тарааж тэгшлэн ус цацаж зохих чийг өгөн төмөр булт индүүгээр нягтрууллаа. Зурвасны нийт хэсэгт /96000м2/  нягтруулга хийснээр зурвасны байдал харьцангуй сайжирлаа. 




No comments:

Post a Comment