Завхан аймгийн
Доной нисэх буудал нь 1956 оны 06-р сард Алдархаан сумын нутаг Доной хөндийд
анх 3-н гэртэй, 5-н орон тоотойгоор байгуулагдаж буудлын эрхлэгчээр Амгалангийн
Дорж томилогдон Улаанбаатар-Завханы хооронд долоо хоногт 2 удаа зорчигч, ачаа
шуудан тээврийн үүргийг гүйцэтгэж байжээ.
1961 оноос Завхан
аймгийн 16 суманд АН-2 онгоцоор долоо хоногт 45-50 удаа зорчигч үйлчилгээний
болон шуудан тээврийн нислэг үйлдэж байгаад 1964 оноос эхлэн Улаанбаатар-Завханы
чиглэлд АН-24, АН-26, МИ-8, SAAB-340B,
Фокер-50 маркийн агаарын хөлгөөр зорчигч, ачаа шуудан тээврийн үүргийг
гүйцэтгэж байжээ.
2002 онд Доной
хөндийд шинээр онгоц хөөрч буух сайжруулсан шороон зурвас, нисэх буудлын
барилга байгууламж баригдсанаар нисэхийн аюулгүй ажиллагаа болон нислэгийн
аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, зорчигч хөдөлмөрчдөд
ая тухтай үйлчлэх таатай орчинг бий болгон үйл ажиллагаа нь тогтмолжин ажиллаж
байна.
Одоо тус нисэх
буудал нь үндсэн 30, улирлын /түр / 2 ажилтантайгаар захиргаа аж ахуйн хэсэг,
нислэг хөдөлгөөний хэсэг, аюулгүй байдлын хэсэг, холбоо цахилгааны хэсэг, галын
бүлэг гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж байна.
No comments:
Post a Comment